Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Иргэдээс ирдэг түгээмэл асуултуудын хариулт (FAQ)

Иргэдээс ирдэг түгээмэл асуултууд:

1.    Сар бүр хэднээр тоолуурын бичилт хийдэг вэ?

Сар бүрийн 1-7-ны дотор бичилт хийж 10-ны дотор хуваарьт банкуудад илгээн хэрэглэгчдэд төлбөрийн мессэж илгээдэг.

2.    Цахилгааны төлбөр

Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас өмнөх сард тооцоо хийсэн заалтыг хасаад гарсан зөрүүг Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос тогтоосон хэрэглэгчийн ангилалд тохирох үнэ тарифаар үржүүлж гаргадаг.

3.    Эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөртэй холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдлыг хаана өгөх вэ?

Хэрэглэгч та өөрт байгаа санал хүсэлт, өргөдлөө “ӨБЦТС” ТӨХКомпаний захиргаанд гаргана.

Дуудлага үйлчилгээг тухай бүр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” ажлын өдрүүдэд ажлын цагаар 7053-3940, 89553029, ажлын бус цагаар шуурхай ажиллагааны Диспетчер техникчийн 70533029, 89533029,9533029 утсаар өгч болно.

4.    Суурь хураамж яагаад авдаг вэ?

Өдөр бүр 24 цагийн турш цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хангах бэлэн байлгахын тулд шаардагддаг зардлыг үндэслэн тогтоосон ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоолын дагуу суурь тарифыг 2000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тооцож, хэрэглэгчдээс сар бүр авч байна.

5.    Гэрт бараг байдаггүй, хэрэглээгээ хасаад байхад төлбөр яагаад өндөр гараад байна вэ?

Таны тухайн сард хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний төлбөрийг дараа сард нь манайх нэхэмжилдэг. Иймд таны эзгүй байсан сарын хэрэглээ дараа сард нь бичигдэнэ гэсэн үг. Мөн та төлбөрөө их гарлаа гэж үзэж байвал манай Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж тоолуурын заалтаа тулгах, холболтын кабелиа шалгуулах, тоолуураа лабораториор шалгуулж болно.

 6.    Урьдчилан мэдэгдэлгүй тог тасалсан

Хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээн дээр заалт авах хугацаа, төлбөр төлөх хугацаа заагдсан байдаг ба гэрээнд бүртгүүлсэн утас руу бид мессеж илгээдэг. Манайх гар утасны мессежээр 2 удаа мэдэгдэл өгдөг бөгөөд эхний мессэжээр таны хэрэглэсэн цахилгааны эхний болон эцсийн заалтыг төлбөр төлөх дүнтэй төлбөр төлөх хугацааг заасан мессэж хүргүүлж байгаа, дараагийн мессэж сарын 15-20 дотор та төлбөрөө төлөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх сануулах мессэж очно. Утасны дугаараа солигдсон тохиолдолд компаний Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр биечлэн ирж буюу утсаар /7053-3940, 89553029/ дамжуулан мэдэгдэж мэдээллээ шинэчлүүлж байна уу. Мөн өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан зар мэдээлэл тавих, төвийн узель FM-р зарлуулах, хязгаарлах тохиолдолд утсаар мэдэгдэх зэрэг ажлууд тогтмол хийгддэг.

7.    Удаан хугацаагаар эзгүй байх тохиолдолд төлбөрөө яаж төлөх вэ?

Та ЦЭХүчний төлбөрөө урьдчилан байршуулж болно. Төлбөрийн хэмжээгээ мэдэхгүй байгаа бол ажлын өдрүүдэд ажлын цагаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70533940, 89553029, ажлын бус цагаар Диспетер техникчийн 70533029, 89533029, 99533029 утсаар холбогдож тодруулах, мөн obtsts.mn хаягаар орж хэрэглэгчийн онлайн системд нэвтрэн өөрийн төлбөрийн мэдээллээ шалгаж төлбөрөө Qpay, бүх банкны интернэт банк, мобайл банк зэргийг ашиглан шилжүүлж болно. Төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн цахилгаан эрчим хүчний кодыг бүрэн, зөв бичиж байна уу.  

8.    Хогны төлбөр яагаад авдаг вэ?

 Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12-р сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоол, Татварын хэлтэс, Аймгийн Захирагчийн ажлын алба, ӨБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах 3  талт гэрээг тус тус үндэслэн орон сууц, гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр авч байна. Хог хаягдлын тухай хуулийн 41-р зүйлд зааснаар энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх бөгөөд уг хуулийн 41-р зүйлийн 41.7-д “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг эрчим хүч, хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хураах замаар төвлөрүүлж болно” гэж заасны дагуу сар бүр авч байна.

9.    МҮОНТВ-ийн төлбөрийг яагаад авдаг вэ?

МҮОНТелевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, ӨБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн хэрэглэгчдээс сар бүр авч байна.

Олон нийтийн радио ТВ-н тухай хуульд радио ТВ нь олон нийтийн өмч юм гэж тодорхойлоод уг хуулийн 18-р зүйлийн 18.1-т “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” гэж заасан байдаг.

10. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж юу вэ?

Манай компаний хувьд 2015 оноос Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг нэвтрүүлсэн бөгөөд ЭХЗХорооны 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн 211-р тогтоолын дагуу үнэ тарифыг мөрдөн ажиллаж байна.

Дэлхийн олон улс оронд байгалийн баялагийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Таны цахилгааны төлбөрт тусгагдсан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.

11. Чадлын тариф гэж юу вэ?

Монгол улсын хувьд дан ганц энергийн тариф хэрэгжүүлж байсан бол тарифын төрлийг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд чадлын тарифыг шинээр нэвтрүүлэх өөрчлөлтийг хийсэн. Олон улсад төлбөр тооцоонд чадлын ба энергийн гэсэн 2 төрлийн тарифыг нийтлэг хэрэглэдэг. Эдийн засгийн утгаараа чадлын тарифыг эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх хүртэл шатанд гарч буй тогтмол зардлууд хийгээд хөрөнгө оруулалтын зардлыг хангах түвшинд тогтоодог б

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх