Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу
ӨБЦТС ТӨХК
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Цахилгааны аюулгүй байдал

ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

АЖИЛЧИН ТА:
      Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцөлөөр

      хангагдах ЭРХТЭЙ.
      Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны

      дүрэм, журам, заавруудыг сахин мөрдөж, 
      биелүүлэх ҮҮРЭГТЭЙ

1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж
 юуг хэлэх вэ ?

               Цахилгааны аюулгүй ажиллагаа:

            Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан нум, цахилгаан гүйдлийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах  хортой, аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ, болон техник хэрэгсэлийн нэгдсэн системийг цахилгааны аюулгүй ажиллагаа гэнэ.

Цахилгаан хэрэглэхийн аюул юу вэ ?

  • Хэрэглэж байгаа хувь хүнд аюултай
  • Хэрэглэгдэж байгаа технологийн процесс техник хэрэгсэлд өөрт нь аюултай.

ХҮЧДЭЛТЭЙ БАЙГАА ГҮЙДЭЛ ДАМЖУУЛАХ ХЭСЭГТ ОЙРТОЖ БОЛОХ ЗАЙ ХЭМЖЭЭ

Хүчдэл /кВ/

Хүмүүс ба тэдний хэрэглэж байгаа багаж хэрэгслэл ба түр хаалт хашилт хүртэл зай /м/

Машин, ачаа өргөх кран, оосорлох хэрэгслэл ба ачааны ойртож болох зай /м/

1кВ хүртэл

Агаарын шугамд

0,6

1

Бусад цахилгаан байгууламжид

Норм тогтоохгүй хавирч шүргэж болохгүй.

1

1-35 кВ

0,6

1

110 кВ

1

1,5

220 кВ

2

2,5

ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС

Цахилгаан дамжуулах агаарын шугам

Агаарын шугам /шугамын захын утаснаас хоёр тийш/

Дэд станц хувиарлах байгууламж /тал бүр тийш/

Хүн оршин суудаггүй газар

Хүн оршин суудаг газар

а/ 1кВ хүртэл

/127, 220 380, 660 В/

б/ 1-20 кВ хүртэл

в/ 35 кВ

г/ 110 кВ

д/ 220 кВ

-

10 м

15 м

20 м

25 м

1-1,5 м

2 м

4 м

5 м

10 м

-

10 м

15 м

20 м

25 м

 

Хориглох зүйлс:

  • Дэд станц, хувиарлах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалахыг.
  • Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барихыг.
  • Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг.
  • Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг.

2. Цахилгааны ослын 
хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс

1. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл:

  • Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь биеийн дотоод эрхтэн (эд эс) ба арьсны эсэргүүцлээс бүрэлдэнэ.
  • Хүний биеийн эсэргүүцлийг тооцоонд  Rхүн = 1000 Ом гэж үздэг

2. Гүйдлийн хүч . Энэ нь осол гэмтлийн эцсийн үр дүнд

                                   нөлөөлөх үндсэн хүчин зүйл.

                                    lхүн =U/R                    

3. Цахилгаан гүйдлийн нөлөө:

Дараах 3 нөлөөлөл үзүүлнэ:

  • а/ Мэдрэх гүйдэл
    • Хувьсах гүйдлийн хувьд 0,5-1,5мА,            
    • Тогтмол гүйдлийн хувьд 5-7мА байна.
  • б/ Зуурах гүйдэл
    • Хувьсах гүйдлийн хувьд 3-10мА
    • Тогтмол гүйдлийн хувьд 50-80мА
  • в/ Фибрилляцийн гүйдэл
    • Хувьсах гүйдлийн хувьд 100 мА,
    • Тогтмол гүйдлийн хувьд 300мА             

5 А –аас илүү гарвал зүрхний фибрилляц үүсэхгүй. Зүрх тэр дороо шууд огцом зогсоно.

4. Гүйдлийн үргэлжлэх хугацаа:

  • Хугацаа их байх тусам аюул төдий чинээ өндөр байна
  • 0,1-0,2 секунд байхад аюулгүй ажиллагаа хангагддаг гэж үзэж болно

5. Гүйдлийн төрөл:

  • Хувьсах  (~42В )
  • Тогтмол  (=110В)

-Ижил нөхцөлд 400В-оос бага хүчдэлтэй үед хувьсах гүйдэл нь илүү их аюултай.

-Хүчдэл 400-500В орчим байхад хувьсах ба тогтмол гүйдлийн хүний бие махбодид үзүүлэх нөлөө адилхан .

-Харин 500В-оос дээш хүчдэлд тогтмол гүйдэл илүү их аюултай.

6. Сүлжээний хүчдэл:

  • 6-36В    (бага хүчдэл)
  • 127В,220В (гэр ахуйн хэрэгсэл)
  • 380В, 660В, 3кВ, 6,3кВ, 35кВ, 110кВ, 150кВ, 500кВ, 750кВ, (үйлдвэрлэл, алсын цахилгаан дамжуулалт)

 Аюулгүй хүчдэл нь:  12В

7. Гүйдлийн давтамж:

  • 20 Гц -100 Гц – аюултай
  • ‹20 Гц,  ›100 Гц - харьцангуй аюул бага
  • › 500 Гц  үед цахилгаан цохилт (ниргэлгэ) үүсдэггүй, харин түлэгдэлт их байх магадлалтай.

8. Гүйдэл гүйх зам:

  • Ямар ч зам аюултай

Аюул ихтэй нь:

  • Толгой-гарууд
  • Толгой-хөлнүүд
  • Гар- гар

Аюул багатай нь:

  • Хөл-хөл

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Зүрхний үйл ажиллагааны хэмнэл:

Т- үед хүний зүрх тайвширсан, амарсан, агшиж суларсан байдалд оршдог.

Энэ үед цахилгаан гүйдэлд нэрвэгдэх магадлал хамгийн их байна.

Цахилгаан гүйдэл таслах хамгаалалтын бүх төхөөрөмжүүд 0,2 секунд хугацаанаас бага хугацаанд ажиллах ёстой.

10. Бие махбодийн төлөв байдал:

  • Биеийн төлөв байдал (ядарсан, хөлөрсөн г.м)
  • Сэтгэл санааны байдал (хэт баярласан, гуньсан г.м)
  • Өвчтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэл санааны гажиг
  • Хүйс, нас (эр, эм, хүүхэд, хөгшин, залуу г.м)

Дүгнэлт:     Бие махбодийн төлөв байдлаас болж биеийн цахилгаан эсэргүүцэл өөрчлөгдөнө.

Хэрэглэгчийн онлайн системд нэвтрэх
workingz ? - kibris escort - kibris escort hizmeti - kibris escort bayan - kibrisescort - girne escort -instagram Türk takipçi satın alsınırsız escortKilitli taş